ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдав

2017-05-12


 

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны графикт хурал 5-р сарын 10-ны өдөр 71,4 хувийн ирцтэй хуралдаж:

1.    Сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцээд:

Ø  Сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдааныг 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдуулж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв.

-       Сумын 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

-       Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

-       Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөрийн Зээлийн сангийн гэрээний заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

Тэргүүлэгчид иргэнээс ирсэн өргөдлийн асуудал /Шинь-Шинь ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан, гүний уурхайн агааржуулалт, хор саармагжуулалтын тухай/, сумын Засаг даргын орлогчийг томилуулах асуудлуудыг хэлэлцэв.

Сумын Засаг даргаас Орон нутгийн төсвийн тодотгол, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлт, Орон нутгийн хөгжлийн сангийн ЖДҮ-ийн төслийн зээл, Өрхийн амьжиргааг дэмжих жижиг зээлийн сангийн төслийн зээл, Залуу гэр бүлийг дэмжих орон сууц хөтөлбөрийн зээлийн барагдуулалт болон төл бойжилтын талаарх ажлын мэдээллийг сонсов.

 

Хурлын ажлын алба


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%