ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дашбалбар сумын 2016-2020 оны ИТХ-ын танилцуулга

2017-05-01

ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

            Дашбалбар сумын ИТХурал нь  орон нутгийн сонгуулийн 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдон ажиллаж байна. 

            2016-2020 оны ИТХурлын бүтэц:

Ø  Хурлын төлөөлөгч 21

Ø  Хурлын Тэргүүлэгч 7

Ø  Хурлын ажлын бодлогын хороо 4

-       Төрийн байгуулалтын

-       Төсөв санхүүгийн

-       Байгаль орчин, Хөдөө аж ахуйн

-       Нийгмийн бодлогын

Ø  Хурлын ажлын алба 2

Ø  Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга 5.

Сумын ИТХурлын ажлын амжилт:

v  2010 онд аймагт 2-р байр:  /аймгийн Хурлын даргын 2011 оны №.... тогтоол/

v  2011 онд аймагт 1-р байр: /аймгийн Хурлын даргын 2012 оны №06 тогтоол/

v  2012 онд аймагт 1-р байр: /аймгийн Хурлын даргын 2013 оны №12 тогтоол/

v  2013 онд аймагт 1-р байранд  /аймгийн Хурлын даргын 2014 оны №07 тогтоол/

v  2014 онд аймагт 1-р байранд  /аймгийн Хурлын даргын 2015 оны №14 тогтоол/ тус тус ажлаараа шалгарсан амжилт үзүүлсэн.

ИТХурлаас хэрэгжүүлсэн ажил:

ИТХ-ын байгууллагын ажлын чадавхийг сайжруулахад анхаарч:

·        Хурлын Тэргүүлэгчидэд сар тутамд урамшуулал

·        Хурлын төлөөлөгчдийг тойрогт ажиллахад нь зориулж төлөөлөгч тутамд 100000 төгрөгийг тус тус олгож байна.

·        Тэргүүлэгчдийн хурлыг сар бүрийн хоёрдахь долоо хоногийн “Лхагва” гаригт хийдэг. Ажлын шаардлагатай нөхцөлд график хамаарахгүй.

·        Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын цугларалт сар бүрийн 20-ны өдөр болдог. 

Сумын төсвийн орлогоор:

·        Сумын “Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулсан. /2 үе шаттай 2009-2013, 2014-2018 он/

·        Сумын Хурлаас “Залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг.

·        “Өрхийн хөгжлийг дэмжих сан”-ийн журам. Орон нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНэгжүүдтэй хамтарч.

·        Сумын Тэргүүний хүмүүсийг алдаршуулж шалгаруулах журам.

·        Сумын 2010, 2011, 2012 оны төсвийн орлогоор 10 ангитай бага сургуулийн барилга бариулах шийдвэр. /Өртөг 598,0 сая төгрөг/ Ашигт малтмалын тухай хуулийн 43.3. дахт заалт.

·        Эрүүл сум болох дэд хөтөлбөр.

·        Сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө.

·        Иргэдэд малжуулах төсөл хэрэгжүүлэх журам.

·        Тохилог орчин-эрүүл амьдрал уралдааны болзол шалгаруулах журам.

·        Сумын төвийн айл өрхүүдийн дагаж мөрдөх “Гудамж хашааг эгнээжүүлэх журам”.

·        Буриад хонины хэв шинжийг тодорхойлж нутгийн шилмэл омгоор батлуулах зэрэг шийдвэр, эрх зүйн баримт бичгийг гаргаж ажилласан маань иргэдийн сэтгэлд хүрсэн ажил болсон.

·        2013 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтэнд 353,0 сая төгрөгөөр 16 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс 14 ажил хийгдсэн. 4 ажлын хөрөнгө оруулалтын санхүүжилт татагдсан.

·         2014 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтэнд 473,0 сая төгрөгөөр 23 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс 17 ажил хийгдсэн. Улсын төсвийн орлого тасарснаас шалтгаалан 3 ажлын 63,5 сая төгрөгийн санхүүжилт татагдаж, 3 ажил хийгдээгүй байна.

·        2015 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтэнд 210707,1  төгрөгөөр 18 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн:

-       Улзын голын гүүрийг сэргээн засварласан

-       Залуус хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангасан

-       Бага сургуульд “ОО”-ын сепчик, байгууламж барьсан

-       Халуун усны барилга барьсан

-       Халуун усны барилгын сепчик, байгууламж бариулсан

-       Соёлын төвийн засвар, тохижилт, драм жүжиг, концертын тайзны гэрэлтүүлэг

-       Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт гэрэлтүүлэг

-       Музейн тохижилтын ажил

-       Амны хөндийн эрүүл мэнд дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн.

·        2016 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарласан.

-       Багийн газар нутгийн заагийг тогтоосон

-       Байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын барьцаа хөрөнгийг байгаль хамгаалах сангаас зарцуулах журам баталсан.

-       Сумын төсвийн хөрөнгөөр Эмнэлгийн халаалтын тогоо шинэчилсэн

-       Дотуур байранд гал тогооны ширээ сандал худалдан авсан

Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтэнд 209577,5  төгрөгөөр 8 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн:

-       Жи мобейлийн сүлжээний 3 клвт цахилгааны өргөтгөл хийсэн

-       Малын үүлдэр угсааг сайжруулахад эцэг мал /ху бий болгосон

·        2017 оныг Иргэдэд мэдээлэл хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах жил болгон зарласан.

-       Сумын Засаг даргын 2017-20120 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан.

-       Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам баталсан.

-       Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх ЖДҮ-ийн төслийг сонгон шалгаруулалтын сангийн эх үүсвэрийн шалгуур үзүүлэлт бүрдсэн нөхцөлд сар бүрийн эхний “7” хоногт шалгаруулах товыг тогтоосон.

-       ОНХСангийн төсвийн 119,9 сая төгрөгийн санхүүжилтээр 7 төрлийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

ü  Сумын төвийн Аят хорооллын эхчим хүчний шугманд өргөтгөл хийнэ

ü  Аюулгүйн нөөцийн өвс бэлтгэнэ

ü  Бохирын машин худалдан авна

ü  Жи мобейлийн сүлжээний 3 клвт цахилгааны өргөтгөлийн ажлын 2016 оны үлдэгдэл санхүүжилтийг барагдуурах зэрэг ажил тусгасан.

Сумын ИТХ-ын дарга Доржийн Тэгшээ. Боловсрол дээд. Хөдөө аж ахуйн механик, Төрийн удирдлага мэргэжилтэй. 1989-1993 онд Дорнод аймгийн Хөдөө Аж Ахуйн Техниккум, 2005-2007 онд Эрдэнэт хотын Иргэний Боловсрол Улс Төрийн Их сургуулийг тус тус төгссөн.

Ø  2001-2016 онуудад Сэвсүүл-Жараахай багийн Засаг дарга

Ø  2016 – оноос сумын ИТХ-ын дарга

Хурлын ажлын алба:

Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Мөнхийн Гансүх.

Боловсрол: Дээд

Мэргэжил: Төрийн Захиргааны Удирдлага. Төрийн удирдлагын менежер. 1987-1989 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд суралцаж, 2005 онд “Цэцээ- Гүн” Менежментийн Дээд Сургууль”, 2008 онд Төрийн Удирдлагын Академийг төгссөн.

Хөдөлмөр эрхлэлт:

Ø  1982-1985 онд Ардын армид алба хаасан

Ø  1985-1987 онд Дашбалбар суманд жолооч, АДХГЗ-ны санхүүд нягтлан

Ø  1990 онд Дашбалбар сумын “Улз” нэгдэлд жолооч

Ø  1991-1996 онд сумын ЕБСургуульд аж ахуйн нярав

Ø  1996-2010 онд сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Ø  2010 оны 7-р сараас сумын ИТХурлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

ИТХурлын Тэргүүлэгчдийн бүтэц:

1.    Доржийн Тэгшээ – Хурлын дарга

2.    Бадамваанчигийн Батзориг – Чух багийн малчин /Аймгийн сайн малчин/

3.    Бүтэвийн Мягмарсүрэн – Харзат багийн ИНХ-ын дарга

4.    Батцэрэнгийн Мөнхбаяр – Харзат багийн залуу малчин

5.    Батхуягийн Базар – ЕБС-ийн нийгмийн ухааны багш

6.    Цэгмэдийн Тунгалаг – Эх баригч бага эмч

7.    Ганболдын Ганцогт – Сумын ЗДТГ-ын нярав.

ИТХурлын Төлөөлөгчдийн бүтэц:

Сумын Хурлын 21 төлөөлөгчдөөс: АН-14, МАН-5, Бие даагч-2 гэсэн төлөөлөлтэй ажиллаж байна. Сумын ИТХ-ын 2012-2016 онд сонгогдсон Хурлын төлөөлөгчдөөс нэр дэвшиж дахин сонгогдсон төлөөлөгч Д.Тэгшээ, Б.Батзориг, Б.Батсайхан, Б.Оюунтуяа, З.Зоригтбаатар, Ж.Ёндонжамц нар байна.

Хурлын төлөөлөгчдөөс эрэгтэй 17, эмэгтэй 4.

Дээд боловсролтой Хурлын төлөөлөгч 8, тусгай дунд боловсролтой 4, бүрэн дунд боловсролтой 9 .

Хурлын төлөөлөгчдийн мэргэжлийн түвшингээр:

Ø  Багш – 4

Ø  Хуульч – 1

Ø  Эмч /хүний/ - 3

Ø  ХАА-н механик - 1

Ø  Малын эмч – 1

Ø  Мал зүйч – 1

Ø  Нийгмийн ажилтан – 1

Ø  Цахилгаанчин - 1

Ø  Малчин /ардын аж ахуйтан/ - 8.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар:

1.    Данзаны Энхтуяа “Сэвсүүл-Жараахай” баг

2.    Бүтэвийн Мягмарсүрэн “Харзат” баг /сумын ИТХ-ын Тэргүүлэгч/

3.    Насандоржийн Жаргалсайхан “Чух” баг / сумын ИТХ-ын Тэргүүлэгч/  

4.    Жаргалсайханы Түмэнбаяр “Номинт” баг

5.    Мөнхжаргалын мөнхбат “Улз” баг

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%